Пакистан Энэтхэгийн загас агнуурын хөлөг онгоц руу бууджээ
2021-11-08

Пакистаны Тэнгисийн аюулгүй байдлын албаныхан Энэтхэгийн загас агнуурын хөлөг онгоц руу буудсан талаар NDTV мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ үйл явдал Аравийн тэнгист болсон байна. Энэтхэгийн хөлөг онгоц дээр долоо загасчин байсан бөгөөд тэдний онгоц руу буудаж эхэлсэн тул нэг нь нуугдах гэж оролдсон ч сум цээжин тус газар нь онож, тэрбээр амиа алджээ. Хөлгийн ахмад шархдаж, түүнийг Энэтхэгийн Гужарат муж дахь эмнэлэгт хүргэгдсэн байна. Загасчид Пакистаны эдийн засгийн бүс рүү ороогүй, Пакистаны цэргийнхнийг өдөөн хатгаагүй хэмээн Энэтхэгийн тал мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Аравийн тэнгис дэх эдийн засгийн бүс рүү нэвтэрсэн хэргээр хоёр орон загасчдыг саатуулж, шоронд хорих нь түгээмэл байдаг. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэхэд Пакистанд Энэтхэгийн 270 загасчин шоронд хоригдож байгаа бол Энэтхэгт Пакистаны 77 загасчин баривчлагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин