Л.Гантөмөр: 2024 онд Засгийн эрхийг авахуйц улс төрийн хүчнийг бий болгоно
2021-11-08

Ардчилсан нам өнгөрсөн баасан гаригт Онц их хурлаа хийж, удирдлагын шинэ багаа бүрдүүлсэн юм. Тус шинэ баг өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

 

 

АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл “АН-ын дотоод маргаанд цэг тавигдлаа. Одоо бид дотоод хэрүүл маргаан ярихгүй. АН Монгол Улсын төрийг барилцаж байсан. Эрх чөлөө, иргэн төвт үзэл санааг тээж ирсэн намынхаа хувьд иргэний талд зогсч, Монгол Улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана.

 

Ардчилалд хайртай хүмүүсийн итгэл үнэмшилд байдаг эрхэм олон хүнтэй хамтран ажиллахаар боллоо. УИХ-ын гишүүн, төрийн сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр Ерөнхий нарийн бичгийн дарга болох урилгыг хүлээж аваад, баг боллоо. Хүний эрх, шударга шүүх, хуулийн шинэчлэлийн талаар зоригтой дуугарч, байр сууриа илэрхийлсээр ирсэн Х.Тэмүүжин дарга намынхаа төлөө, Монгол Улсын ардчиллын төлөө хамтран ажиллахаар боллоо.

 

Энэ хүмүүс туршлага, мэдлэг, олон зүйлээрээ надаас илүү. Өөрөөсөө илүү хүмүүстэй хамтран ажиллах болсондоо, мөн намын залуус нэг талдаа гарсанд асар их баяртай байна.

 

Нөгөө талд байгаа хүмүүст үүд хаалга үргэлж нээлттэй байгаа шүү, та бүхнийгээ урин залж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.   

 

АН-ын ЕНБД Л.Гантөмөр: 2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Улс төрийн намууд сонгуулийн маргаашнаас дараагийн сонгуульдаа бэлдэж эхэлдэг. Эрх баригч МАН 2020 оны 07 дугаар сарын 01-нээс эхлээд дараагийн сонгуульдаа орсон. Харин АН-ынхан бид бүтэн хоёр жилийг алдчихаад байна. Бид МАН-аас хоёр, гурав дахин илүү хурдтайгаар улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль ээдрээтэй болно. Бид араас  нь явахын тулд маш тодорхой үйл ажиллагаа явуулна. Ардчилсан нам ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Өнөөдрийн нийгмээ гүйцэд судална гэсэн үг. Судалгаанд тулгуурлан бодлого гаргаж, тодорхой хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Ардчилсан намын бүлгээ дэмжиж ажиллана. Бүлгийн гишүүд Монголын өнөөдрийн нийгмийг өөрчлөхүйц хуулиудыг санаачилж ажиллана. Бид бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэхийн тулд энэ долоо хоногт Стратеги хөгжлийн хүрээлэн байгуулна.

 

Бид залуу үеэ хөгжил дэвшилд хөтлөх хэрэгтэй. Ингэхийн тулд бид сургалтыг эрчимжүүлнэ. Үүгээр дамжуулан сөрөг хүчин гэж нэрлэгддэг, өөр дуу хоолойтой улс төрийн хүчнүүдтэй хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Бид зөвхөн АН гэж улайрахгүй. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа Д.Монголхүү, Э.Одбаяр нартай хамтран ажиллах ямар боломж байгааг судална, хамтарч ажиллана. Монголчуудын төлөө дуугарч байгаа бүх дуу хоолойг нэгтгэж, 2024 онд Засгийн эрхийг авахуйц улс төрийн хүчнийг зохион байгуулна” хэмээн удирдлагын шинэ багийн ажиллах зарчмыг танилцууллаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
АН НАМ:
ТАМГА НЬ С.ЭРДЭНЭД.... ДЭЭД ШҮҮХ НЬ ЭРДЭНЭЭС ӨӨР ХҮНТЭЙ ХАРЬЦАХГҮЙ. ЯААХЫМ БОЛ ДОО
2021-11-09
Чам шиг хошногоны нүх холоо очиж хуц.
2021-11-09
АН ын хаягдсан гишүүн:
Засгийн эрх авах гэхээсээ ард түмний итгэлийг эргүүлж олж авсан АН болно гэж зорилгоо тодорхойлж ярьж бай! Эрх мэдлийн төлөө мэт сонсогдох нь иргэдийн дэмжлэгийг хүлээхгүй болсон цаг! Бас эн тэргүүнд Эрдэнээд хаягдсан гишүүдээ дэмжиж эгнээгээ сэргээ.
2021-11-08
иргэн:
Чамайг халтар гөлөг ч тоож сонгохгүй зээ, Муу Мүүнчин минь, Со руугаа явж өрсөлд зааа.
2021-11-08
zochin:
xoorxii doo zailtsgaa
2021-11-08
UVS-iin darga nar
2021-11-08
Монгол:
Монголын төлөө, ардчиллын төлөө байж чадвал ард түмэн дэмжинэ. Харин юм л бол МАН-ыг муулаад, өөрсдийнхөө ялагдал, бурууг МАН руу чихээд байвал хүн ард хүлээж авахгүй шүү. Үүнийг хэр ойлгож байгаагаас л АН-ын цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Ялалт, ялагдал зөвхөн өөрсдөөс чинь л шалтгаална!!!
2021-11-08
Zail
2021-11-08
энэ гантөмөр харин хэнтийн галчаас хуруу илүү байх шүү
2021-11-08
irgen:
ene yamr goridson gar ve,albn tyshaalgui bol uhlee yu idej yyhiin dontoi yum y
2021-11-08
иргэн:
Дарга н Увс,генсек н Увс
2021-11-08
Зочин:
БАГА ХУЦААРАЙ. ТА НАРЫГ ОДОО ХЭН Ч СОНГОХГҮЙ. ХОГИЙН МҮҮНЧИН. Чи боловсролын байгууллагаа хар.
2021-11-08
Ты уже конец фильм уухааааахаааа
2021-11-08
JINKHENE KHUTSNA GEDEG CHINI ENE DEE
2021-11-08
Eruul bus:
Zaa da, helj yrij baigaagaasaa l tanigdaad ehelj bna, ene hooson dur esgej tom chalchsan l nuhor boltoi.
2021-11-08
Новш гантөмөр:
Новшийн гантөмөр. Цүнх баригчаа албан тушаалд тавихын тулд хүний ажлыг булааж байсан новш.
2021-11-08
Хэрэггүйдээ:
Увсынхан даргын сонгуульд бүгд Очёрлоод л дэвшээд алалцаад. АН Увс нам болохоор таалагдахгүй бнаа. Гантөмөр бол хумсаа нуусан хөгийн гар шүү. Чимээгүй гэтэж байгаад дарга гэхээр Гэнэт гараад ирдэг. Солих хэрэгтэй.
2021-11-08
м:
энэ гантөмөр гэж авгай авгай солидог амвэй шүлжээчингээ биздээ гээдл мөнх эрдэнэ хуцандаа
2021-11-08