БНХАУ: Эрчим хүчний хангамж хэвийн болсон
2021-11-08

Хятадад эрчим хүчний хямрал нүүрлэж, үйлдвэрүүд сул зогсон, энгийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээ хязгаарлуулж байсан нөхцөл байдал шийдэгдсэн гэнэ. Одоо тус улсад эрчим хүчний нийлүүлэлтийн нөхцөл байдал хэвийн горимд орсон гэж Хятадын Улсын цахилгаан сүлжээний корпораци мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

Корпорацийн онцолсноор, бүс нутгуудад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрсний нөөц 99,32 сая тонн болон нэмэгдсэн нь 20 өдөр хүрэлцээтэй гэнэ.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, цахилгаан станцын хүчин чадлыг хязгаарлах болон цахилгаан эрчим хүч хомстох асуудал ихээхэн буурсан аж. Гэхдээ 11 дүгээр сарын зургааны өдөр зарим мужууд дахь цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихтэй үйлдвэрүүдэд эрчим хүчний хязгаарлалт хийсэн хэвээр байжээ.

 

Хүйтний улиралд цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн байлгах үүднээс бүхий л төрлийн нөөцийг ашиглаж, цахилгаан станцууд дахь нүүрс, хийн нийлүүлэлтийг хянана гэж Улсын цахилгаан сүлжээний корпорацийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд нүүрс өгөөгүй байсан бол хэдэн хужаа осгож үхэхгүй юу . Өөдгүй юм бэ өхгүй байхгүй яасын
2021-11-08