Цагаачдын урсгалаас болж Польш хилээ хаалаа
2021-11-09

Хил дээр үүссэн цагаачдын хэт их урсгалаас үүдэн Польшийн эрх баригчид Беларусьтай залгах хилийн боомтоо хаах шийдвэр гаргажээ. 

 

"Польш-Беларусийн хил дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын есний 07.00 цагаас эхлэн Кузниц дахь автозамын хилийн боомтын хөдөлгөөнийг зогсооно" гэж Польшийн Хилийн харуулын газар мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. Жуулчдыг Тересполь болон Бобровники дахь шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтрэхийг зөвлөсөн байна.

 

Сүүлийн үед Польш, Беларусийн хил дээрх цагаачдын тоо эрс нэмэгдэж, даваа гарагийн үдэш гэхэд 2000-4000 орчим цагаач Беларусийн талд цугларсан бол тэдний ихэнх хэсэг нь Польшийн хилд хүрч, хуаран байгуулжээ.

 

Цагаачид хууль бусаар хил нэвтрэхийг оролдон, өргөст торыг эвдэх гэсэн хэрэг гарч үүний хариуд Польшийн хилчид нулимс асгаруулагч хий ч ашигласан байна. Түүнчлэн хил дээр буун дуу гарсан талаар Евроньюс агентлаг мэдээлжээ.

 

Энд дуулгахад, 2021 он гарсаар 30 мянга гаруй цагаач Польш-Беларусийн хилийг нэвтрэхийг завдсан бөгөөд Беларусийн эрх баригчид зориуда цагаачлалын хямрал үүсгэж байна гэж Польш мэдэгдэж байв. Мөн Польш улс Беларусьтай хиллэдэг бүс нутгууддаа онц байдал тогтоон, хил хамгаалах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлсээр, одоо цэргүүдийн тоо 12 мянгад хүрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10