Тувалугийн сайд анхаарал татахын тулд усан дунд зогсон мэдэгдэл хийжээ
2021-11-09

 

Арлын Тувалу улсын Гадаад хэргийн сайд Саймон Кофе олон улсын уур амьсгалын бага хурлын хүрээнд дэлхий нийтэд хандсан мэдэгдлээ усан дунд зогсон хийжээ. Түүний ийнхүү өвдгөөр татсан усан дотор зогссон зургийг тус улсын Гадаад хэргийн яамны Фейсбүүк хуудсанд нийтэлсэн байна. 

 

Индрийн ард костюм өмсөн, зангиа зүүж, өмднийхөө түрийг шуусан Тувалугийн сайдын зураг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг татах зорилготой аж. Манай гарагийн уур амьсгал өөрчлөлтийн улмаас далай тэнгисийн усны төвшин нэмэгдэж, улмаар Тувалу улс усанд автан, живэхэд ойрхон байгаа юм.

 

"Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар болон усны төвшин нэмэгдсэнээс үүдэн Тувалуд үүссэн бодит нөхцөл байдлыг энэ мэдэгдлээр харуулж байна" хэмээн Кофе дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Сайдын мэдэгдэлийг Тувалугийн нийслэл байх Фонгафал арал дээр хийжээ. Өдгөө Тувалугийн хамгийн өндөрлөг цэг гэхэд л далайн төвшнөөс дээш 4,8 метр өндөрт байгаа бөгөөд энэ улс усанд автсаар байгаа юм байна.

 

Энд дуулгахад, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын бага хурлын 26 дугаар чуулган 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Глазгод үргэлжилнэ. Энэ арга хэмжээ нь нийгмийн бүхий л давхарга, олон улсын эдийн засгийн хүрээлэн буй орчинд хариуцлагатай хандах, уур амьсгалд сөргөөр нөлөөлөхөө багасгахад татан оролцуулах зорилготой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10