ФОТО: Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүдийг дэлгэлээ
2021-11-09

Соёлын яамны санаачилгаар энэ 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар”-ын аян болгон зарласан билээ. Үүний хүрээнд Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх ” зэрэг гайхамшигт бүтээлийг анх удаа нэг дор дэлгэн, олны хүртээл болголоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд дэлгэгдсэн тусгай үзэсгэлэнг нээж, Соёлын сайд Ч.Номин “Манай улс аугаа их түүхтэй, дундаршгүй их баялаг, өв соёлтой орон. Бид энэ сайхан өв соёлоо үр хойчдоо өвлүүлэх, хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлэх хүрээнд нийт 150 гаруй үзэсгэлэн, уран бүтээлийн янз бүр арга хэмжээг зохион байгуулж байгаа. Онцлох арга хэмжээний нэг нь энэхүү “Хорин нэгэн дара эх” тусгай үзэсгэлэн болж байна. Өмнө нь Хорин нэгэн дара эх, Ногоон дара эх, Цагаан дара эх нэг дор ингэж чуулж байсангүй. Ямар аугаа их түүх соёл, үнэт өвтэй юм бэ гэдгийг хүмүүст таниулж, тайлбарлах боломж бүрдлээ” гэдгийг онцолж байв.

 

 

Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчин ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүйн мөн чанарыг цогцлоож, хүн төрөлхтний төсөөлж буй гоо сайхны тэр л дүр төрхийг буддын шашны лагшинд шингээж урласанаараа дахин давтагдашгүй юм.

 

 

Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав “Өндөр гэгээ Занабазарын сод бүтээлүүдийн ур хийц бол үнэхээр гайхамшигтай. Дэлхий дахинд яригдаж байгаа олон суут бүтээлүүдтэй эн зэрэгцэхүйц сод бүтээл болж чадсан. “Ногоон дара эх”, “Цагаан дарь эх”-ийн баримал бүтээл маш өндөр үнэлэлт авдаг. Үүгээрээ Монголын урчуудын уран бүтээлийг дэлхийд гайхуулсан. Бид ийм сайхан өв соёлоороо бахархахгүй байхын аргагүй шүү дээ” гэдгийг бахархалтайгаар хэлж байна.  

 

 

Энэхүү тусгай үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнг үзэхийн тулд урьдчилж тасалбар захиалах бөгөөд тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй байна.

 

 

“Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэнгийн цагийн хуваарь:

 

11-р сарын 9-ний өдөр 14:00-16:30 цагт

11-р сарын 10,11-ний өдөр 10:00-12:00, 14:00-16:30 цагт.

 

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10