Чили улсын парламентын гишүүн хурал дээр 15 цагийн турш үг хэлжээ
2021-11-09

Чилийн Парламентын гишүүн Хаиме Наранхо тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньерагийн импичментийн асуудлаарх хурал дээр 15 цагийн турш үг хэлжээ. Ийнхүү олон цаг үг хэлсэн нь тусгаарлалтад байгаа парламентын гишүүнд тусгаарлалтаас гарах хугацаа нь дуусаж, парламент дээр үг хэлэх боломжийг олгох зорилготой байсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чилийн сөрөг хүчний Социалист намаас сонгогдсон парламентын гишүүн орон нутгийн цагаар даваа гарагийн 10:24 цагт үгээ эхэлж, мягмар гарагийн 01:24 цагт дуусгасан байна. Энэ хугацаанд парламентын гишүүд 15, 20 минутын хоёр удаагийн завсарлага авчээ. Мөн түүнийг үг хэлэх хугацаанд нь эмч хоёр удаа үзсэн байна.

 

Хурал эхлэхийн өмнө Наранхо 1300 хуудас үг хэлэхээр бэлдсэн бөгөөд үүнийгээ 13 цагийн турш уншина гэж мэдэгдэж байжээ. Ингэснээр Пиньерагийн импичментийн асуудлаар гишүүн Жорж Жексон санал өгөх боломжийг бий болгохоор зорьсон байна.

 

Жоржо Жексон коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тул 11 дүгээр сарын есний өдрийг хүртэл тусгаарлагдах шаардлагатай болсон байжээ. Ингээд Наранхо түүнийг тусгаарлалтаас гарах хугацаа болох хүртэл цаг аван, 15 цаг ярьсны ачаар Жексон санал өгөх боломжтой болсон гэнэ. Түүний санал импичментийг дэмжихэд шийдвэрлэх санал байсан тул Наранхо ийм арга хэрэглэжээ.

 

Энд дуулгахад, Чилийн хэсэг хууль тогтоогчид тус улсын Ерөнхийлөгч Пиньераг "Пандорагийн баримт бичиг"-ийн үндсэн дээр авлига авсанд сэжиглэн, түүнд импичмент зарлах асуудлыг парламентад хэлэлцүүлэхээр оруулсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-10