Засгийн газар хуралдаж байна
2021-11-10

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих эсэхийг шийдэхээр төлөвлөсөн байна. Мөн 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ, Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж.

 

Хуралдааны дараа шийдвэрийг олон нийтэд танилцуулан мэдээлэл хийнэ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Цахиур.мн-ын баримттай гаргаж тавьсан "С.Энхболд сайд хуурамч хариу гаргадаг 200 мянган оношлуур шахсан" баримттай мэдээлэлээр ард түмний эрүүл мэндийг хохироосон асуудалдаа хариуцлагаа хүлээнэ үү 0| 0 Хариулах
2021-11-10
Түгжрэлийг бууруулах 420 тэрбум гэх мөнгө бол ямарч үр дүнгүй зөвхөн Сумъяабазарын карманд орох л эд дээ.
2021-11-10
Иргэн:
Гаалын дарга яриад зохицуулчих ажилшдээ. Арчаагүй болжээ энэ төр.
2021-11-10