COVID-19: Хятадад 39 тохиолдол илэрчээ

Мягмар гарагт Хятадад коронавирусийн халдварын 39 тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр илэрсэн дотоодын халдваруудын 17 нь Ляонин мужид, найм нь Хэнань, тав нь Хэбэй мужид, дөрвөн тохиолдол Хар мөрөн мужид илэрсэн бол Жянси болон Юньнань мужуудад тус бүр хоёр тохиолдол бүртгэгджээ. Сычуань мужид нэг тохиолдол бүртгэгдсэний дээр зөөвөрлөгдсөн тохиолдол 15 бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн улсын хороо мэдээлсэн байна.
Хятадад дотоодын халдвар дахин дэгдсэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн дээр дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлсэн юм. Даваа гарагийн байдлаар Хятадад нийтдээ 2,338 тэрбум тун вакцин тарьсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ