Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбумыг алджээ
2021-11-10

Тесла компанийн хувьцааны ханш унасны улмаас Америкийн бизнесмен Илон Маск хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй доллар алдсан талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тесла компани дахь 10 хувиа зарах эсэх талаар Твиттерт дагагчдаасаа асуусны дараа Маскийн хувьцааны үнэ эрс буурч эхэлсэн байна. Мягмар гарагт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед Тесла компанийн хувьцааны ханш 16 хувиар буурчээ.

 

Ийнхүү хувьцааны ханш буурсан нь Маскийн хөрөнгөд нөлөөлсөн бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн баян хүний хөрөнгө 50 тэрбум гаруй доллараар багассан гэж Блүмберг агентлаг мэдээлсэн байна.

 

Энд дуулгахад, Илон Маск "ашиглаагүй хөрөнгө татвараас нуугдах хэрэгсэл болж байна гэж сүүлийн үед их ярих боллоо" хэмээгээд Тесла компанийн 10 хувийн хувьцаагаа зарах асуудал дээр дагагчдаасаа зөвлөгөө хүссэн байна. Тэрбээр хүмүүсийн санал асуулгын дүнг харгалзан шийдвэр гаргана гэж мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин