СУРВАЛЖЛАГА: Нарийн ногооны үнэ буурчээ
2021-11-10

Засгийн газраас Эрээнд гацсан ачааг татан ажлыг эхлүүлж, өчигдөр шөнө 14 аж ахуй нэгжийн долоон вагон ачаа “Барс”, “Нарантуул” захад буулгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ мэдээллийн мөрөөр Барс захыг зорьж, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ханшийг сурвалжиллаа.

 

Өнөөдөр өглөөний 09.30 цагийн үед Барс захад ид бараа бууж байлаа. Худалдаа эрхлэгчид бараагаа татан авах, зөөх гээд завгүй, бужигнаж байна. Бараа бүтээгдэхүүнгүйгээс хаагдаад байсан лангуунууд ч өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Ялангуяа жимс, нарийн ногоо худалдаалдаг лангуунууд дүүрчээ.

 

 

Нарийн ногооны худалдагч “Өчигдөр үдээс хойш бараа бууж эхэлсэн. Нарийн ногоогоо ч татаад авчихлаа. Одоо лангуунууд ч хэвийн ажиллаад, орлого ч тогтвортой болох нь” гээд ихэд өөдрөг байна.

 

 

Сүүлийн хэд хоногт томоохон зах худалдааны төвүүдэд нарийн ногооны эрэлт ихэсч, үнэ нь тэнгэрт хадаж байлаа.

 

Барс захад долоо хоногийн өмнө  өргөст хэмх нэг кг нь 15 000, үрлэн помидор 20 000, чинжүү 10 000-15 000 төгрөгийн үнэд хүрээд байв.  Харин өнөөдөр өргөст хэмх 9000-12 000, чинжүү 8500-12 000, үрлэн помидор 10 000-15 000 төгрөг болон үнэ нь буурчээ.

 

Мөн мах махан бүтээгдэхүүн, чихэр жимс, даршилсан ногоо, лаазалсан бүтээгдэхүүний лангуунууд хангалттай нөөцтэй болсон харагдана. Барс захын хүнсний худалдагчтай цөөн хором ярилцлаа.

 

-Хүнс, бараа хэзээнээс бууж эхэлсэн бэ?

 

  • Өчигдрөөс эхэлж ачаа буусан. Одоо ч бараагаа буулгаж амжаагүй  худалдагчид байна. Өнөөдөр хүнсний лангуунууд бүгд бараатай болчих байх аа.

 

-Ямар бараа бүтээгдэхүүн буусан вэ. Захиалсан бараагаа бүгдийг татаж авч чадав уу?

 

  • Чихэр жимс, ундаа, боов боорцог гээд бүгдийг л татаж авсан. Хараад байхад жимс, ногоо их бууж байгаа харагдана. Нарийн ногоо гэхэд тасраад удсан болохоор их эрэлттэй байх шиг байна.

 

Танай хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үү?

 

  • Нэмэгдсэн. Бусад хүнсний лангуунууд ч адилхан байгаа. Дунджаар 200-500 төгрөгөөр үнээ нэмсэн. Урдаас их үнэтэй авч байгаа. Ачаа тээвэр нэмэгдсэн л гэдэг юм. Яг хэд болж нэмэгдсэнийг мэдэх юм алга.

 

Хаагдаад байсан лангуунууд өнөөдрөөс хэвийн ажиллаж байх шиг байна?

 

  • Тийм ээ. Ачаа бараа нь ирээд их л завгүй байцгаана. Нарийн ногоо, жимс зардаг лангуунууд ихэнх нь хаагдсан байсан. Өнөөдөр их эрт нээгдсэн шүү. Тэгэхээр хангалттай хүнстэй л болсон хэрэг.

 

Ямартай ч хомстоод байсан нарийн ногоотойгоо бид залгалаа. Тэнгэрт хадаад байсан үнэ нь ч эргээд буурч эхэллээ. Энэ сард Засгийн газрын ажлын хэсгийнхэн 60 вагон ачаа татаж авахаар төлөвлөөд байна. Тэгэхээр хүнс, бараа бүтээгдэхүүний хомстол арилж, худалдаа эрхлэгчид ч тогтвортой орлоготой, ажилтай болох бололтой.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нарийн ногоо нарийн ногоо гэхийн. Яг үнэндээ хятадын у ялгадасаар бордсон хөрсөнд ургуулдаг жимс ногоо ш дээ ингэж их шүтэж шүлэнхийрэх ч гэж дээ
2021-11-13
Хужаагийн баас,шээс идэж байгаагаа ойлгодоггүй малнууд.Үхсэн ацны чинь нарийн ногоо.
2021-11-10
Монголын хэрэглэгч ард түмэн хятадын хөдөлмөрч ард түмэнээс хараат гэдгээ харууллаа.Монгол наймаачид хуншгүй,иргэдээ бодохгүй,шулах сонирхолтойгоо харуулав.
2021-11-10
Энэ ногоонуудаа шинжэлгээнд оруулсан юмуу Шууд ингээд зарж болох юмууууууу
2021-11-10
Энэ хужаа ногоо нь тэгээд хугацаа дууссаныг он сар зассан. хөлдсөнийг нь гэсгээсэн гээд ? ууд их л бн даа .
2021-11-10
х:
хужаал ногооо иддэгэээ одоол ойлголооо малуудааа
2021-11-10