Хатан хаан Мария-Антуанеттагийн бугуйвч дуудлага худалдаагаар 7 сая евро хүрэв
2021-11-10

Францын хатан хаан Мария-Антуанеттагийн бугуйвч Женевт мягмар гарагт болсон Sotheby's  дуудлага худалдаагаар долоон сая гаруй еврогоор зарагджээ. XVI Людовиг хааны хатны энэхүү гоёл нь 112 бриллиантаас бүрдэх бөгөөд дуудлага худалдаанд анх удаа тавигдаж байгаа нь энэ юм. 

 

1793 онд цаазлуулсан Мария-Антуанетта Францын хувьсгалын дараа нөхөр, хүүхдийн хамт Францаас зугтах гэж оролдохынхоо өмнө үнэт эдлэлүүдээ Брюссель рүү илгээсэн бөгөөд тэндээс Австрид байх төрөл төрөгсдөд нь үнэт эдлэлүүдийг дамжуулсан байна. 

 

Энд дуулгахад, өнөөдөр, 11 дүгээр сарын 10-ны өдөр дээрх дуудлага худалдаагаар Романовын угсааныхны гоёл чимэглэл, ээмгийг худалдах аж. Индранил, бриллиантаар хийсэн энэхүү цуглуулга II Николай хааны авга эгч, их гүнгийн авхай мария Павловнагийнх байжээ. 

 

Дуудлага худалдаа зохион байгуулагчдын өгүүлснээр, 1917 оны 10 дугаар сарын үйл явдлын үеэр тэрбээр энэхүү гоёл чимэглэлээ итгэмжит хүн болох Английн дипломат Генри Стопфордод өгч, тэрбээр үнэт эдлэлийг Лондонд хадгалах үүрэг хүлээж байсан гэнэ. Их гүнгийн ахайтан 1919 онд Оросыг орхин явсан, Романовынхны хамгийн сүүлчийн хүн байсан юм. Тэрбээр 1920 онд нас барахынхаа өмнөхөн Лондонд үнэт эдлэлээ эргүүлэн авчээ.

 

Их гүнгийн ахайтны энгэрийн зүүлтэнд шигтгэсэн чулуу нь 26 карат, ээмэгт нь шигтгэсэн хоёр чулуу 6-9 каратынх гэнэ. Эдгээр үнэт эдлэлийг 2009 онд дуудлага худалдаанд оруулж байсан бөгөөд Европын гүнгийн гэр бүл 500 мянган доллараар худалдан авч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-11