С.Амарсайхан: Хиагт-Замын-Үүд-Эрээн чиглэлд 960.5 км байгалийн хийн хоолой татна
2021-11-10

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу татах байгалийн хий хоолойн төслийн явцын талаар танилцуулжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явагдаж, хий хоолой тавих төсөл амжилттай урагшилж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компанийн Монгол Улсад байгуулсан. “Газопровод союз восток” компани өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдаж, инженер, техникийн ажилчид нь Монгол Улсад байнгын байршиж, ТЭЗҮ-н дээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ТЭЗҮ 70 хувьтай явж байна. ТЭЗҮ-г энэ онд багтаан дуусгана. Одоо хийн хоолой татах стандартын ажил хийгдэж байна.

ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа инженер техникийн нарийвчилсан ажилд орно. Зураг төслийн ажлууд хийгдэнэ. Бэлтгэл ажил хоёр жил үргэлжилж, төсөл 2024 оноос албан ёсоор эхэлнэ.

Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. ОХУ-ын Хиагт боомтоор орж ирээд, Замын-Үүд боомтоор дайрч, БНХАУ-ын Эрээн хот хүртэл 960.5 км хийн хоолой татагдана" гэсэн мэдээллийг Шадар сайд өглөө. 

Харин манай улс хийг ашиглах бүрэн боломжтой. Хоолой дайран өнгөрөх сум суурин, үйлдвэр үйлчилгээний газруудад хийг хэрхэн ашиглах стандарт, журмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Нүүрсээрээ монголчууд амьдрах байхаа, хийн хоолойн татвар орлогоо худалдааны асар их тэнцвэргүй байдлаа нөхөх хэрэгтэй, цалин тэтгэврээ нэм, ядуу байна!нүүрсний давхаргаасаа хийгээ олзворлож хэрэглэе.
2021-11-11
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

зочин:
за далимд ни Oросууд шинээр босч байгаа нефт боловсруулах үйлдвэрийг булшилах ни дээ...
2021-11-10
Оросын зэвсэг оруулж ирэхэд яарах Хэрэггүй Угсаа нэгт белорусьтай учраа олж чадахгүй Өрөнд унагасан шүү
2021-11-10
ha ha ha
2021-11-10