Нийслэлчүүдийн 23.2 хувь вакцины нэмэлт тунд хамрагджээ
2021-11-11

Өнөөдөр /2021.11.11/ Улаанбаатар хотод явуулын 43, суурин 45 цэгт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.11.10/ нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 4613, нийт 4875 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.665 (76.1 хувь), 16-17 насны 26.618 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин