Дэлхийн банк Афганистанд ажиллахаас татгалзав

Афганистанд үүссэн улс төрийн асуудал шийдэгдэх хүртэл Дэлхийн банк тус улс дахь үйл ажиллагаагаа сэргээхгүй гэнэ. Тодруулбал, "Талибан" хөдөлгөөн тэргүүтэй засгийн газрыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүртэл Дэлхийн банк Афганистанд ажиллахгүй гэж мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Талибуудын засгийн газрыг дэлхий дахин хүлээн зөвшөөрөөгүй үед үйл ажиллагаагаа сэргээхгүй гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгдсэн бөгөөд Афганистаны засгийн газар хүлээн зөвшөөрөгдөх нь нэн тэргүүний асуудал хэмээн онцолжээ.
Афганистанд наймдугаар сард засаг солигдсоны дараа барууны орнууд Дэлхийн банк, Олон улсын валютын сангаар дамжуулан хөрөнгө авах олон улсын сангуудыг царцаасан юм. Энэ нь Афганистанд эдийн засгийн гүн хямрал даамжрахад нөлөөлсөн. Одоогийн байдлаар Афганистанд бэлэн мөнгө ихээр гарагж байгаа бөгөөд харин ихэнх банк ажиллахгүй, үйл ажиллагаа нь доголдсон хэвээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ