Австрид биеэ үнэлэгчдийн газарт дархлаажуулалтын цэг нээжээ

Австрийн Вена хотын биеэ үнэлэгчдийн газарт коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын цэг нээсэн талаар ВВс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энд ирж тарилга хийлгэсэн насанд хүрэгчдэд тус газрын бүсгүйтэй 30 минут болзох эсвэл саунд суух 40 еврогийн эрхийн бичиг олгож байгаа гэнэ. Насанд хүрэгчдэд зориулсан дархлаажуулалтын цэг энэ сарыг дуустал, даваа гараг бүрт ажиллах юм байна.
Биеэ үнэлэгчдийн газрын эзэд ийм арга хэмжээ авснаар дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвхийг дээшлүүлэх зорилготой гэнэ. Тэр дундаа эрчүүд, цагаачид ихээр үйлчлүүлнэ гэж тооцож байгаа бөгөөд энэ бүлгийн хүмүүс вакцинд хамрагдсан үзүүлэлт нь бага байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ