АНУ, Франц сансар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2021-11-11

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Парис хотноо албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан талаар Цагаан ордны хэвлэлийн албаны эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтын үеэр талууд сансар болон цахим аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. 

 

"Дэд ерөнхийлөгч Харрис болон Ерөнхийлөгч Макрон нар сансар дахь иргэний болоод арилжааны хамтын ажиллагаа, түүнчлэн сансар дахь үндэсний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд АНУ, Францы_ бүх талын хэлэлцээр байгуулахаар тохиролцсон" гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Айлчлалын үеэр Камала Харрис Францыг аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад АНУ-ын "амин чухал түнш" хэмээн нэрлэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин