КОВИД-19: 1021 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-11-11

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1021 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 672 нь Улаанбаатарт, 349 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 10 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 310 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  4849-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 253 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин