АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө
2021-11-11

УИХ дахь АН-ын бүлэг 2022 оны төсвийн хэлэлцүүлгээс гурван хоногийн завсарлага авахаа бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдлээ. Тэрбээр дөрвөн шалтгаанаар АН-ын бүлэг завсарлага авч буйг тайлбарлав.

 

  1. Төсвийн алдагдал 2022 оны 2.4 их наяд болчихоод байна.

  2.  Эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх талаар энэ төсөвт алга.

  3. Энэ төсөвт Ирээдүйн өв сангаас авч хэрэглэхээр болсон байна. Ингэж болохгүй, 2030 он хүртэл энэ санг ашиглахгүй байхаар заасан. Энэ заалтыг хэрэгжүүлье.

  4.  Инфляци бараг хоёр оронтой тоо руу орлоо. Гэтэл тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар юу ч алга.

 

Тиймээс 2022 оны төсвийн төслийг Засгийн газарт буцааж сайжруулах үүднээс гурван хоногийн завсарлага авахаа мэдэгдэв.

 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цагт хүртэл завсарлага өглөө. Учир нь 2022 оны төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хэлэлцэх хугацаа шахуу байгаа учраас завсарлагыг хоногоор өгөх боломжгүй гэж үзэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Сөрөг хүчнийхэнд эрх баригч нар төсөв хянах ямарч боломж олгохгүй цагийн шахаанд оруулж байгаа юм байна л даа. Цаадуул нь ч нэг хянасан нэр зүүгээд өнгөрөх юм шиг. Ер нь тэгээд ард түмнээсээ элдэв татвараар авсан мөнгөний зарцуулалт дээр хэн хяналт тавих болж байна даа
2021-11-11
Бидоон бол зориудаар цоорхой .байлгах санаатай.
2021-11-11