Далай лам: Хятад Тайваниас олон зүйл суралцах боломжтой
2021-11-11

Далай лам цахимаар сэтгүүлчидтэй уулзаж, энэ үеэрээ Хятад, Тайванийн харилцааны талаар ч хөндсөн байна.

 

Тэрбээр Японы гадаад сурвалжлагчдын клубтэй холбогдон, цахим хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Далай лам голчлон оюун санааны талаар ярьсан ч зарим асуулт улс төрийн сэдэвтэй байсан тул үүнд ч хариулжээ. Тодруулбал, Тайвань дараагийн Төвөд болох эсэх талаар асуухад "ардчилсан арлаас суралцах зүйл их бий" хэмээн хариулсан байна. 

 

"Хятадын жинхэнэ өв, уламжлал Тайваньд бий гэж би боддог. Тайвань улс Хятадын олон мянган жилийн соёл, уламжлалыг хадгалан үлдсэн. Тайвань эдийн засгийн харилцаан дээрээ Хятадаас ихээхэн тусламж авдаг. Харин буддизм зэрэг Хятадын соёлын тухайд Хятадын ах дүү нар нь Тайванийн ах дүү нараасаа олон зүйлийг суралцах боломжтой" гэж Далай лам хариулсан байна. Түүнчлэн "Тайвань болон эх газрын Хятад тайван замаар нэгдээсэй гэж би залбирдаг" хэмээн Далай лам өгүүлжээ.

 

Энд дуулгахад, Тайванийн асуудал 2016 онд төрийн эрхэнд Ерөнхийлөгч Цай Инвэнь гарснаас хойш улам ноцтой болж байгаа юм. Бээжин энэ арал орчим руу байнга цэргийн онгоц хөөргөдөг бол Хятад 2025 он гэхэд Тайвань руу довтолж болзошгүй гэж Тайванийн Батлан хамгаалахын сайд анхааруулж байлаа.

 

 

Түүнийг Тайваньд айлчлах хүсэлтэй байгаа эсэх талаар асуухад "ийм төлөвлөгөөгүй" хэмээн хариулсан байна. 

 

"Тайвань, Хятадын харилцаа хэвийн байгаа. Би айлчилж очсоноороо тэнд улс төрийн хүндрэлтэй асуудал үүсгэмээргүй байна. Тайванийн хүмүүстэй цахимаар харилцаж болно" хэмээн Далай лам өгүүлжээ. 

 

XIV Далай лам 1959 оноос хойш Хятадын хяналтад орсон эх орноосоо дүрвэснээсээ хойш Энэтхэгт амьдарч байгаа юм. Хятадын эрх баригчид түүнийг салан тусгаарлагч гэж үздэг. АВС агентлагийн мэдээлснээр, 130 000 гаруй төвөд хүн цөллөгөт байдгаас 85 мянга орчим нь Энэтхэгт амьдардаг аж. Дээрхийн гэгээн Далай ламаас Төвөд рүү буцах хүсэлтэй байгаа эсэхийг асуухад тэрбээр дараах хариултыг өгсөн байна. 

 

"Би Энэтхэгт их жаргалтай байдаг. Цаст уул, нуур, ойг харан амьдрах таатай. Би энэ газарт хайртай. Энэтхэгт бүрэн эрх чөлөө байхын дээр шашны зөрчилдөөн үгүй" хэмээн Далай лам хариулжээ. 

 

Түүнчлэн тэрбээр Хятадад очиж эрх баригчид тэр дундаа Ши Жинпинтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Харин оюун санааны асуудлын талаар хөндөхдөө тэрбээр "шашин хэт улс төржиж байгаа нь асуудал" хэмээн өгүүлжээ. 

 

"Таны хамгийн сайн багш бол таны дайсан. Дайсандаа тэвчээр гарга. Энэ бол сэтгэлийн амар амгаланг олох гол хүчин зүйлсийн нэг"  хэмээн Далай лам айлджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оюун ухааны цогц хүмүүс шүү
2021-11-11
Зочин:
Танай төвд мөхвөл таарна. Сунаж мөргөж амьдрахаас өөр ид шидгүй уйтгартай төвдүүд үхээсэй.
2021-11-11