Шведэд 12-оос дээш насны хүүхдүүдийг хүйсээ солихыг зөвшөөрнө

Шведэд 12 наснаас эхлээд хүйсээ солихыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэнэ. ВВС агентлагийн мэдээлснээр Шведийн Эрүүл мэндийн яам хүйс солихтой холбоотой нэмэлт заалтуудыг хуулинд тусгахаар санал боловсруулсан байна.
Энэ нэмэлт заалтйн дагуу, 12 нас хүрсэн өсвөр насныхан эцэг эхийнхээ зөвшөөрснөөр хууль ёсоор хүйсээ солих боломжтой болох бөгөөд зөвшөөрөл авахын тулд Шведийн татварын газарт холбогдох өргөдөл гаргахад л болох гэнэ.
Одоогоор Шведэд гагцхүү 18-аас дээш насныхан эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр баримт бичиг дээрх "хүйс" хэсэгт заасан хүйсийг өөрчлөх боломжтой юм. Гэхдээ албан бичиг дээр ийнхүү өөрчлөлт оруулах нь бодит амьдрал дээр хүйс солихыг зөвшөөрөх нөхцөл болдоггүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ