Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2021-11-11 14:10

 

Токио-2020 зуны олимпын наадамд амжилттай оролцсон баг, тамирчдад төрийн одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 паралимпын наадмын аварга, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ,  Токио-2020 наадмын жүдо бөхийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

 

 

 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор

 

Д.Баттулга - Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

 

 

Б.Баттулга –Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

 

 

Ц.Хосбаяр- Хүндийн өргөлтийн ахлах дасгалжуулагч

 

 

Хүний гавьяат эмч цолоор

 

Ш.Болормаа –БТСУХ-ны Спортын анагаах ухааны ЭШТ-ийн их эмч

 

Сүхбаатарын одонгоор

 

Б.Болортуяа-Токио-2020 олимпын хүрэл медальт

Ц.Цогтбаатар-Токио-2020 олимпын хүрэл медальт

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

 

Н.Алтанцэцэг-Пара жүдо бөхийн тамирчин

Ц.Батзаяа-Хүндийн өргөлтийн дасгалжуулагч

З.Буяннэмэх- Монголын Пауэрлифтингийн холбооны Ерөнхийлөгч

С.Чинбат- Параолимпийн хорооны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Б.Чинзориг-Боксын үндэсний шигшээ багийн тамирчин

Х.Энхтуяа-паратакендогийн тамирчин 

 

Алтан гадас одонгоор

 

Э.Билэгт-Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга

Г.Ган-Эрдэнэ-пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч

Э.Лхагвсүрэн-Ширээний теннисийн шигшээ багийн тамирчин

А.Мөнхбат-пара жүдогийн тамирчин

О.Мөнхбат-пауэрлифтингийн тамирчин

Б.Мөнхзаяа-Хөнгөн атлетикмийн үндэсний шигшээ багийн тамирчин

Л.Одгэрэл-Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч

Б.Энхбаяр-Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий менежер

Б.Эрдэнэ-Ваанчиг-Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал 

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар

 

Б.Болор-Эрдэнэ-Ширээний теннисийн шигшээ багийн тамирчин

Б.Солонго-Сагсан бөмбөгийн шигээ багийн тамирчин

Д.Сэлэнгэ-Пара байт харвааны шигшээ багийн тамирчин

О.Хулан- Сагсан бөмбөгийн шигээ багийн тамирчин

М.Цэрэнлхам- Сагсан бөмбөгийн шигээ багийн тамирчин

Э.Чимэддолгор- Сагсан бөмбөгийн шигээ багийн тамирчин

С.Ядамддорж-Пара жүдогийн тамирчин нарыг шагналаа.

 

Төрийн одон медаль гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

 

Монгол сайхан эх орноо төлөөлж, Токио-2020 олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагч, албаны нөхдөд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

 

Монгол Улс анх 1964 онд Токио хотод зохион байгуулагдсан зуны олимпын 18 дугаар наадамд спортын таван төрлөөр 21 тамирчнаа оролцуулж байсан бол энэ удаа монголчууд бид спортын 10 төрлөөр 43 тамирчнаа сойж, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, паралимпын наадамд зургаан төрлөөр 11 тамирчин оролцуулж, 1 олимпын аварга цолтон төрлөө. Энэ жилийн олимпод оролцсон тамирчдын тоо өмнөх амжилтаа давсан төдийгүй түүхэндээ анх удаа нэг олимпод 10 тамирчин маань медалийн төлөө өрсөлдлөө. Монгол Улсын паралимпын түүхэнд хоёр дахь алтан медальтан төрлөө. Анх удаа Монголын таван шүүгч олимпын наадмыг шүүлээ. Үндэсний шигшээ багийн дийлэнхийг анх удаа эмэгтэй тамирчид бүрдүүллээ.

 

...Тамирчны ялалт хямдхан олддоггүй төр засаг, ард түмэн чинь ямагт мэдэрч байдаг. Олимпын наадмын маргаашнаас дараагийн олимпын бэлтгэл эхэлдэг. Ирэх олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлнэ гэж төр засаг, ард түмэн чинь итгэж байна. Алдаа оноогоо цэгцэлж, амжилтаа бататган, олимпын олон аварга төрөн гарахыг ард түмэн хүлээж байгааг онцлон тэмдэглэе.

 

Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье. Монгол Улс мандан бадрах болтугай" хэмээн хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин