Орост хавдраар өвчилсөн хүмүүст туслах робот бүтээжээ
2021-11-11

Оросын мэргэжилтнүүд хавдар судлалын эмнэлгийн ажилтнуудын ачааллыг багасгахад туслах робот зохион бүтээжээ. Туслагч робот Калугийн хавдар судлалын диспансерт ажиллаж эхэлсэн талаар РГ мэдээлсэн байна. 

 

Энэ робот нь цусан дахь сахар, хүчил төрөгч, уушгины эзлэхүүн, биеийн халуун зэрэг эрүүл мэндийн анхдагч үзүүлэлтүүдийг хэмжих, өвчтөнөөс оношлогооны асуултуудыг асаах чадвартай гэнэ. Түүнчлэн робот туслах лавлагаа өгч, баримт бичиг бөглөхөд туслах юм байна.

 

"Туслагч робот эмч нарын ажлыг ихээхэн хөнгөвчилөх бөгөөд өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах зэрэг механик ажлуудыг робот гүйцэтгэснээр эмч нар илүү нарийн ажилд анхаарах цаг зав гарна" хэмээн робот зохион бүтээгчид өгүүлсэн байна.

 

Зохион бүтээгчдийн өгүүлснээр, 2022-2023 онуудад Москва, Санкт-Петербург, Дагестан болон бусад бүс нутгуудад ийм туслах роботууд ажиллаж эхлэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин