Цагаачдын хямрал: Европ, Беларусь харилцан нэгнээ сүрдүүлэв
2021-11-12

Беларусь, Польшийн хил дээр цугларсан цагаачдыг Польш улс нутаг дэвсгэр рүүгээ нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас тухайн бүс нутагт байдал хүндэрч, Европын улс орнууд Ойрх Дорнодоос голчлон ирсэн эдгээр цагаачдын асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна. 

 

Пүрэв гарагт Беларусь-Польшийн хилийг хэдэн зуун цагаач хууль бусаар нэвтрэх гэж оролдсоны улмаас хилчид агаарт хий буудан, анхааруулга өгсөн талаар ВВС мэдээлсэн байна. Польшийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, лхагва гарагт 468 цагаач хилийн зурвасыг хууль бусаар нэвтрэхийг завдсаны улмаас 42 хүнийг баривчлан, Польшийн нутаг дэвсгэрийг орхиж, Беларусь руу явахыг тушаажээ. Хил дээрх цагаачидтай холбоотой ширүүн тэмцэл лхагва гарагт Беловеж тосгоны орчимд болсон байна.

 

"Цэргүүд рүү төрөл бүрийн зүйл шидэж, цагаачид халдаж эхэлсний дээр дараа нь хилийн торыг эвдлэхийг оролдсон" хэмээн Польшийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Ийнхүү байдал хурцадсан тул цэргийн алба хаагчид анхааруулах зорилгоор агаарт хэдэнтээ хий буудсан байна. Мөн энэ бүс нутаг руу нэмэлт хүч илгээжээ. Үүний дараа нөхцөл байдал тогтворжиж, Беларусийн хилчид ихэнх цагаачдыг ой руу оруулсан гэнэ.

 

Түүнчлэн Шудзялово тосгоны нутгаар ч хилийг хууль бусаар нэвтрэхийг завдан, цэргүүд рүү мод шидэж, хариуд нь цэргүүд агаарт хий буудсан байна. Энэ явдлын улмаас хүн хохироогүй гэж Польшийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Тус яамны мэдэгдсэнээр Беларусь, Польшийн хилийн зурваст олон мянган цагаач цугласан бөгөөд цаашид энэ тоо улам нэмэгдэж магадгүй аж.

 

Хүйтний улирал ирж байгаа энэ үед хил дээрх хямрал хүмүүнлэгийн сүйрэл болон даамжирч болзошгүй гэж ЕХ сэрэмжилж байна. Цагаачдын дунд олон зуун хүүхэд байгаа бөгөөд агаарын хэм шөнөдөө хасах руу орсон энэ үед тэд майханд хонож байгаа юм. Зарим нь майхангүй, хээр хонож байгаагийн улмаас хэд хэдэн хүн осгож амиа алджээ. 

Балтийн орнууд цэргийн сөргөлдөөн үүсэж болзошгүй хэмээн сэрэмжилж байна

 

Беларусь, Польшийн хил дээр үүссэн хямралыг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко зориуд өдөөсөн, учир нь 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн олны давалгааг хүчээр дарсных нь улмаас Европоос тавьсан хориг арга хэмжээний хариуд ийм үйлдэл хийсэн гэж Европын холбоо үзэж байна. Харин Лукашенко барууны орнууд цагаачдыг хүлээж авах хүсэлгүй байгаа нь өнөөгийн нөхцлийг бий болгосон гэж барууныхныг буруутгажээ.

 

Хил дээр үүссэн хямрал цаашдаа зэвсэгт сөргөлдөөн болон даамжирч болзошгүй гэж лхагва гарагт Литва, Латви, Эстонийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Өмнө нь Польшийн Засгийн газар ч ийм мэдэгдэл хийж байлаа.

 

Балтийн орнууд Беларусийн дэглэмийг энэ хямралыг зориудаар өдөөж, Европын аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж байгаа юм. Тэд хамтарсан мэдэгдэлдээ "энэхүү нөхцөл байдал нь өдөөн хатгалга, цаашлаад зэвсэгт сөргөлдөөн болох даамжрах магадлалыг улам нэмэгдүүлж байна" хэмээн онцолжээ.

 

Европын орнууд ийнхүү Беларусийг цагаачлалын хямралд буруутгаж байгаа тул энэ улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр Минскийн олон улсын нисэх буудлын эсрэг хориг арга хэмжээ авч, санхүүжилтийг нь зогсоох талаар хэлэлцэж байгаа гэнэ.

 

Беларусь-Польшийн хилээр дамжин Европыг зорих хүсэлтэй цагаачдыг Ойрх Дорнодын орнуудаас Беларусийн нутаг дэвсгэр рүү  тээвэрлэж байгаа агаарын тээврийн компаниудын эсрэг  Европын холбоо болон АНУ хориг тавьж болзошгүй талаар Еврокомиссын дарга Урсула фон дер Ляейн ч мэдэгдэж байлаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа ийм мэдэгдэл хийсэн бөгөөд гэхдээ чухам ямар компаниудын эсрэг хориг тавихаар зэхэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, хоригт өртөж болзошгүй агаарын тээврийн компаниудын дунд Сирийн агаарын тээвэрлэгч Cham Wings багтаж байгаа аж. Энэ компани 10, 11 дүгээр сард Иракаас Беларусь руу дөрвөн нислэг үйлджээ. Түүнчлэн өмнө нь энэ компанийн онгоцууд Минск рүү зорчигч тээврийн нислэг үйлдэж байсан гэсэн мэдээлэл огт байхгүй байгаа гэнэ. 

 

Агаарын тээврийн энэхүү компани 2016 онд АНУ-ын хоригт багтаж байлаа. Энэ компанийг Башар Асадын талд байлдаж байсан дайчдыг Сири рүү зөөсөн, Сирийн цэргийн тагнуулынханд зориулан тоног төхөөрөмж, зэвсэг тээвэрлэсэн гэж АНУ буруутгасан юм.

 

Лукашенко хариу сүрдүүлэв

 

Барууны орнууд Беларусийг буруутган, хориг арга хэмжээ авна гэж ийнхүү мэдэгдэж байх үед Лукашенко ч хариу "сүрдүүлсэн" байна. Пүрэв гарагт тэрбээр Европын холбооны эсрэг ширүүхэн мэдэгдэл хийсний дээр "Ямал-Европ" хий дамжуулах хоолойг хаана хэмээн сүрдүүлжээ. 

 

"Бид Европыг дулаан байлгаж байхад хилээ хаана гэж биднийг сүрдүүлж байна. Бид тийшээ очдог байгалийн хийг хаачихвал яах вэ? Тиймээс би Польш, Литвын удирдлагууд болон бусад өөрийн толгойгүй хүмүүст ярихаасаа өмнө сайн бодохыг зөвлөж байна" хэмээн Александр Лукашенко Засгийн газрын зөвлөгөөний үеэрээ мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн Оростой хамтран Беларусийн хилийг хамтран манахаар болсон талаар мэдэгдсэний дээр НАТО-ийн стратегийн бөмбөгдөгчид хил дээр ирсэн тул ийм арга хэмжээ авахаар болсон хэмээн Лукашенко мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-14
Европ нэг муу оросийн дагуул улсаас юу боллоо гэж айхав.
2021-11-13
бараг тиймдээ пүүжээ ахдаа ховлоношүү гэдэг нь сүрдүүлэг байх
2021-11-13
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-11-13
Зочин:
монголд хийн хоолой монголыг үндсэндээ босоо тэнхлэгийн дагуу хоёр хуваах болно. Орос өмчөө хамгаална цэрэг дахин оруулж ирнэ. Нөгөө тусгаар тогтнол минь хаана орших болдоо хэдэн ногоон аваал биз мөнгө юу л бол.
2021-11-12
Монголд тавих хийн хоолой бодох л асуудал бна даа.
2021-11-12
Zochin:
Oligtoi yum bich l de, yu ch oilgosongui, mongolin setguulch nertei hooson olgoinuud baih yuma. Naaduul ig chin tsagaach gehgui durwegsed gej nerlene, ali 1 ulsad ochood alban yosoor ter ulsad orognol huseed ter uls ni huleej awsan ued tsagaach gej nerlene. Yana daa mongoliin setguulch nar mini olon talin medleg medeelel tui ch baihgui, zugeer l bugsnuusuu yarij bicheed bhima.
2021-11-12
Зочин:
Беларусь улс бусдыг сүрдүүлнэ гэж хаашаа харсан юм байхав дээ. Пүүжээ ахынхаа ард нугдчихаад л том дуугарч байгаа биз
2021-11-12
бараг тиймдээ пүүжээ ахдаа ховлоношүү гэдэг нь сүрдүүлэг байх