Цагаачдын хямрал: Хүмүүс ус, хүнсний төлөө зодолдож байна
2021-11-12

 

Польш-Беларусийн хил дээр олон мянган цагаач бөөгнөрч, Польшийн тал хил нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас хилийн бүсэд дүрвэгсдийн хуаран үүссэн юм. Энэхүү цагаачдын хямралыг шийдвэрлэхээр Европын холбоо, АНУ, ОХУ гэсэн талууд хэлэлцэж байгаа ч одоогоор дорвитой шийдэлд хүрээгүй байна. Энэ зуур хүйтний улиралд гадаа хонож байгаа хүмүүсийн амь насанд аюул учирна, хил дээр цагаачдын хямрал хүмүүнлэгийн сүйрэл болж болзошгүй хэмээн Европын эрх баригчид удаа дараа мэдэгдэж байлаа. 

 

Хил дээрх цагаачдын хуаранд нөхцөл байдал хэдийнэ хурцаджээ. Энэ талаар Вести агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тусламжаар ирсэн бараанаас хил дээрх цагаачид ганц сав ус, хуурай сүү, хүүхдийн живх олж авахын тулд хоорондоо зодолдож, тэмцэлдэж эхэлжээ. 

 

Беларусь, Польшийн хил дээр олон хоносон 3000 орчим цагаач өлсөж, ядарч, зарим нь хээр хонож осгосны улмаас нас баржээ. Тэдний нөхцөл байдалтай танилцах, тусламж хүргэхээр ирсэн  НҮБ-ын төлөөлөгчийг цагаачид бүчин авч, тусламж хүсэн, ус, хүнснээс гадна дулаан хувцас, гар утасны зай хураагуур авчирж өгөхийг хүссэн байна. 

 

Хил дээрх цагаачид майхант хуаран босгож байсан бол улмаар модоор жижиг байшингууд босгож, багахан суурин үүсгэсэн гэнэ. Тэд эндээс хаашаа ч явах бодолгүй байгаа бөгөөд цаашид энэ хуаранг хэрхэн талаар хүмүүс ч тэр, эрх баригчид ч тэр мэдэхгүй байгаа талаар Вести агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

 

Хил орчмын Гродно хотын эмнэлгүүдэд хөлдсөн, гэмтэл авсан хэд хэдэн цагаач хэвтэн эмчлүүлж байгаа бол Гродногийн нийтийн аж ахуйн газрынхан цагаачдад туслахын тулд торхтой ус зөөж байгаа гэнэ.

 

Европ болон Беларусь энэ үүссэн нөхцөлд хэн буруутайг олох гэж харилцан ширүүн мэдэгдэл хийн, нэгнээ буруутагж байх зуур хил дээр мянга мянган цагаач хуаран үүсгэн амьдарсаар байна. Тэдний ихэнхийнх нь Беларусийн визний хугацаа дууссан, мөнгөгүй болсон тул тэд дулаацах, түр орогнох байр барихын тулд мод мөчир хугалан өдөржин ажилласаар байгаа гэнэ. Европ руу нэвтрүүлж, дүрвэгчийн статус олгох гэсэн  ганц л зүйлийг тэд шаардаж байна. 

 

Польш хилээ хаахаас өмнө яг л энэ чиглэлээр, Иракаас Беларусийг дайран Герман руу олон зуун нутаг нэгтнүүд нь очсон талаар дүрвэгчид ярьжээ. Одоо тэднийг хилээр нэвтрүүлэхгүй бол тэд ойд, өргөст торны хажууд өвөлжихөд ч бэлэн байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үх чи
2021-11-16
Аль улсын хүмүүс вэ
2021-11-16
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-14
Үх чи