Монголын иргэдийн хувийн мэдээллийг хакердаж, зарж байна
2021-11-12

Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, утас, регистрийн дугаар, мэйл, гэрийн хаяг, банкны данс болон бусад  хувийн мэдээллүүдийг хакердаж, улмаар олон улсын хакерын форум дээр зарж байгаа талаарх мэдээлэл гарсан. 

 

Тодруулбал, raidforums.com гэсэн хакерын форумд Монголын иргэдийн мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар энэ сарын 10-ны өдөр байршжээ. Эдгээр мэдээлэл нь 2021 онд хамаарах мэдүүллүүд гэж тодотгосон байна. 

 

Монгол Улсын 2,3 сая иргэний хувийн мэдээллийг хакерын форум дээр ийнхүү зарж байгаатай холбогдуулан Тагнуулын төв газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар   хуралдан, асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

 

Мэдээлэл хакердаж, зарж байгаа талаарх мэдээллийн дагуу Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газраас тодруулахад “Холбогдох хууль, хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа гэдэг мэдээллийг бид авсан. Шалгалтын явцад ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг, салбарын бодлогыг тодорхойлдог байгууллага. Үндэсний дата төвд энэ төрлийн мэдээлэл хадгалагддаггүй, мөн алдагддаггүй.

Төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг тагнуулын Ерөнхий газар хариуцдаг, гэмт хэргийн шинж чанартай бол цагдаагийн байгууллага хариуцна" гэсэн тайлбар өглөө.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин