ШУУД: Вакцины III тунгийн хамрагдалт идэвхжсэнээр халдварын тархалт эрс буурч байна
2021-11-12

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна. Мөн коронавирусийн халдварын дэлхийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Манай улсад вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 15 хувийг давсан байна. Үүнтэй холбоотойгоор шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 26.3 хувиар буурсан байна. Шинжилгээнд эзлэх эерэг хариу 18.1 хувиар буурчээ. Мөн нас баралт 20 орчим хувиар буурсан гэж мэдээлэв. Халдварын тархалт энэ хэмнэлээр явбал тохиолдлын тоо 13 хоногт 2 дахин буурах үзүүлэлт гарчээ.

 

14 хоногийн өмнө эмнэлэгт 17 392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10 727 болж, эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38.3 хувиар буурсан байна. энэ бол тохиолдлын тоо буурсантай холбоотой.

Маш хүнд хүний тоо  37 хувиар

Хүнд хүний тоо 40 хувиар

Хүндэвтэр хүний тоо 30 хувиар

Хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Халдварын оргил үед улсын хэмжээнд эмнэлэгт 22 400 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан байна.

 

Коронавирусийн халдвар тархсан хоёр жилд амьсгалын замын өвчин буурсан. 2019 оноос 2020 онд бүртгэгдсэн амьсгалын замын өвчин буурсан үзүүлэлттэй байсан бол 2021 онд ч ийм зүйл ажиглагдаж байна. Энэ нь амны хаалт зүүж, гараа угааж хэвшсэнтэй холбоотой гэж үзэж байна.

 

11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар вакцины

I тунд 2.2 сая иргэн буюу 69.4 хувь

II тунд 2.1 сая иргэн буюу 65.9 хувь

III тунд  484 000 иргэн буюу 15 хуь хамрагдаад байна.

 

Shuud.mn
Сонин хачин