Талибууд цэргийн нисгэгчдийг Афганистанд эргэн ирэхийг хүсжээ
2021-11-12

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөны албан ёсны төлөөлөгчид Афганистаны Агаарын цэргийн хүчний цэргийн алба хаагч, нисгэгч байсан хүмүүсийг эх орондоо эргэн ирэхийг хүссэн тухай Толо Ньюс мэдээлжээ. 

 

"Нисгэгчдэд Афганистанд ямар ч аюул занал учруулахгүй, хэдийнэ өршөөл зарласан. Тэд эх орондоо эргэн ирээд, энд албаа хааж болно" хэмээн Талибан хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забиулла Мужахед мэдэгдсэн байна.

 

Кабулыг талибууд эзлэн авсны дараа Афганистанаас зугтсан нисгэгчид болон бусад цэргийн алба хаагчдаас бүрдсэн 140 гаруй хүн Тажикистанд түр хугацаанд байрлаж байгаад Арабын Нэгдсэн Эмират Улс руу явсан талаарх мэдээлэл гарсны дараа талибууд дээрх мэдэгдлийг хийжээ.

 

Эргэн сануулахад, талибууд наймдугаар сарын дундуур Кабул хотыг эзлэн авсны дараа Афганистаны Агаарын цэргийн хүчний нисгэгчид олон нисдэг тэрэг, онгоц хөлөглөн Тажикистан, Узбекистан руу зугтсан юм. Хэдийгээр талибууд бүх нийтийн өршөөл зарласан хэмээн мэдэгдэж байгаа ч өмнөх засгийн газрын үеийн хүчний байгууллагуудын алба хаагчдыг ангуучилсан хэвээр байгаа бөгөөд цэргийн алба хаагч, цагдаа, улсын аюулгүй байдлын ажилтан байсан хүмүүс амиа алдсан талаарх мэдээлэл өдөр бүр олон нийтийн сүлжээгээр гарсаар байгаа гэнэ. Тиймээс өмнө нь хүчний байгууллагад алба хааж байсан хүмүүс Афганистаныг орхин дүрвэсээр байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-11-13