Австри вакцин тариулаагүй хүмүүст хөл хорио тавина

Австрийн эрх баригчид 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоохоор төлөвлөж байна. Гэхдээ энэ нь вакцинд хамрагдсан хүмүүст хамаарахгүй гэж Австрийн канцлер Александер Шалленберг мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа.
"Зорилго бол маш тодорхой. Бид вакцинд хамрагдаагүй хүмүүст зориулан улс даяар хөл хорио тавьж байна" хэмээн канцлер мэдэгджээ.
Австрийн канцлерын мэдэгдсэнээр,вакцины бүрэн тунд хамрагдсан болон коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс хөл хорионд орохгүй аж. Энэ нь тус улсад халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой бөгөөд вакцин тариулаагүй хүмүүсийг зоогийн газар, зочид буудал, гоо сайхны газар зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхийг өмнө нь хориглож байлаа.
Тус улсад сүүлийн үед өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж, өдөрт дунджаар 11 мянга орчим халдвар бүртгэгдэж байгаа юм. Цар тахал дэгдсэнээс хойш Австрид 923 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 11601 хүн нас баржээ.
Г.Бямбөасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ