Израиль таваас дээш насныхныг COVID-19-өөс сэргийлэх вакцинд хамруулна
2021-11-15

Израилийн Эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдийг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах тухай коронавирустэй тэмцэх шинжээчдийн бүлгийн зөвлөмжийгр хүлээн авчээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар РГ агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхлэх хугацааг ойрын үед тодорхойлох гэнэ. Мөн энэ насныханд тарих вакциныг ойрын өдрүүдэд татан авахаар төлөвлөжээ. 

 

Израиль улсад бүх нийтийг дархлаажуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхэлж байлаа. Тус улсын иргэдийг Пфайүер вакцинаар дархлаажуулж байгаа юм. Израильд 12-15 насныхныг дархлаажуулах ажил энэ оны зургадугаар сарын эхээр эхэлжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, Израилийн 5,7 сая гаруй оршин суугч вакцины хоёр тунд, дөрвөн сая гаруй хүн гурван тунд хамрагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин