Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2021-11-15 07:50

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.



2021 оны 11 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

 

2021 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

16, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 16, 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Монгол-Алтай уулархаг нутаг болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 

Shuud.mn
Сонин хачин