Талибууд цэргийн парад зохион байгуулжээ

Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хэт даврагч исламын хөдөлгөөнийнхөн Кабул хотод цэргийн парад зохион байгуулжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, талибууд марш алхаж, АНУ-ын цэргүүд гарснаас хойш эзлэн авсан болно өмнөха засгийн газраас үлдсэн цэргийн техникүүдийг үзүүлсэн байна. Эдгээр техникүүдийн дунд Орост үйлдвэрлэсэн "Ми-8/17" нисдэг тэрэгнүүд байсан гэнэ.
Афганистаны шинэ засгийн газрын төлөөлөгч энэхүү парад нь 250 шинэ дайчин бэлтгэн гаргасан үйл явдалд зориулагдсан хэмээн мэдэгджээ. Харин "Ройтерс" агентлагийн тоймч Гибран Пишимамын үзэж байгаагаар, парад зохион байгуулсан нь "Талибан" босогчдын хүч байхаа больж тогтмол армитай болсон гэдгийг дэлхий даяар харуулах зорилготой байсан гэнэ.
Парадын үеэр үзүүлсэн техник, зэвсэглэлийн ихэнх хэсэг нь Афганистаны өмнөх засгийн газрын үеийн армийнх байсан аж. Түүнчлэн, АНУ-д үйлдвэрлэсэн М1117 хуягт тээвэрлэгчид Кабулын төв замаар аажмаар явж өнгөрөн, дээгүүр нь Ми-8/17 нисдэг тэрэгнүүд нисжээ. Мөн апарадад оролцогчид Америкт үйлдвэрлэсэн М4 винтов гартаа барьсан байсан гэнэ.
Өмнөх армийн нисгэгч, механикчид зэрэг цэргийн мэргэжилтнүүд аажмаар шинэ зэвсэгт хүчинд нэгдэнэ гэж "Талибан"-ы албан ёсны төлөөлөгчид мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ