II Екатеринагийн дархлаажуулалтын тухай захидлыг дуудлагаар худалдана
2021-11-15

Оросын хатан хаан II Екатеринагийн дархлаажуулалтын ач тусын талаар генерал-фельдмаршал, гүн Петр Румянцевт илгээсэн захидлыг дуудлагаар худалдах болжээ. Энэ захидлыг зураач Дмитрий Левицкийн бүтээсэн хатан хааны хөрөгтэй хамт дуудлага худалдаанд оруулах аж.

 

MacDougalls's дуудлага худалдааны газрын захирал Екатерина МакДугаллын өгүүлснээр энэ захидал жинхэнэ гэдгийг академич Олег Хромов баталжээ. Энэ захидалд хатан хаан дархлаажуулалт болон түүний ач тусын талаар бичсэн байна. "Тарилга хийх газар байгуулах ёстой" хэмээн захидалдаа хатан хаан өгүүлсэн байна.

 

Хатан хаан II Екатеринагийн захидал болон хөргийг 11 дүгээр сарын 19-30-ны хооронд Москвад болох үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаагаар оруулах бөгөөд 78-117  сая рублиэр үнэлж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, хатан хаан II Екатерина цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх тарилга тариулсан Оросын анхны хүн юм. Тэрбээр 1768 онд Оросын эзэнт гүрэн болон Европт цагаан цэцэг өвчин дэгдэж байхад энэ тарилгыг хийлгэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин