The Sun: АНУ 1940-өөд онд харь гарагийн хөлөг судалж байсан

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны баримт бичгүүдэд нисгэгч, цагдаа, цэргүүд үл танигдах нисдэг биет олноор харсан тухай мэдүүлэг, түүнчлэн 43 мянган км/цагийн хурдтай нисэх объектуудын талаар болон харь гарагийнхны цогцосын талаарх яриа багтсан гэж The Sun мэдээлжээ.
The Sun сонины сэтгүүлчид Холбооны мөрдөх товчооны архивуудыг судалж, "нууцлаг хөлгүүд", 1940-өөд оны үед ажиглагдсан хачирхалтай объектуудын талаарх олон мэдээллийг мөрдөн шалгаж байсныг мэдээлжээ.
"Баримт бичгүүдэд дуунаас хурдан нисэх үл танигдах нисдэг биетийн талаар дүрсэлсэний дээр энэ төрлийн хөлөг сүйрсэн талаарх мэдээлэл ч байна" гэж The Sun сонин мэдээлжээ. Тэр дундаа, үл танигдах нисдэг биетийн Розуэлийн сүйрэл гэж нэрлэгдсэн Нтю-Мексико дахь Розуэллийн армийн онгоцны буудал дээр болсон явдлын талаар ХМТ-ны баримт бичгүүдэд тодорхой өгүүлсэн байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, төлөөлөгч Гай Хоттелийн баримт бичгүүд дунд "Нью-Мексикод гурван нисдэг таваг олдсон", "гол хэсгээрээ дээш цүлхийн өргөгдсөн дугуй хэлбэртэй, ойролцоогоор 15 метр диамерт бүхий объектууд"-ын талаар бичсэн байжээ. Нисдэг таваг тус бүрд "хүн төрхтэй хэдий ч гурван футын өндөртэй харийнхан байсан" гэж ХМТ-ны төлөөлөгч бичсэн байна.
Түүнчлэн, ХМТ-ны баримт бичгүүд дунд туршин нисгэгч Ричард Рэнкиний яриа багтсан байх бөгөөд тэрбээр Калифорни мужийн Бейкерсфилдэд нислэгийн хоёр бүлэг маш өндөрт V хэлбэртэйгээр нисэж байсан талаар ярьжээ. Харин өөр нэг нууц баримтад Солт-Лейк-Ситигээс хойд зүгт байх ууланд сүйрсэн үл танигдах нисдэг биетийг харсан гурван эрийн яриа багтсан байна.
Энд дуулгахад, энэ оны 10 дугаар сард НАСА-ийн захирал Билл Нельсон харь гарагийнхан байх боломжтой хэмээн мэдэгдэж байлаа. Үүнээс өмнө АНУ-ын тагнуул зургадугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийхдээ үл танигдах нисдэг биет нь үндэсний аюулгүй байдалд учруулах аюул занал хэмээж байв. Үндэсний тагнуулын газрын илтгэлд үл танигдах нисдэг биетүүд нь агаарын орон зайг эзлэн, нисгэгчдэд саад учруулах эрсдэлтэй гэж онцолсон байжээ. АНУ-ын Тагнуулын газрын мэдээлснээр, үл танигдах нисдэг биет байж болзошгүй 144 тохиолдол гарсан бөгөөд эдгээрийг мэргэжилтнүүд тайлбарлаж чадаагүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ