КОВИД-19: 491 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 491 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 352 нь Улаанбаатарт, 139 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10 083 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4231-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 226 иргэний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ