АН: Жолоочийн даатгалын хуулийн төсөл цагаа олоогүй байна
2021-11-15

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн байна.

 

  1. Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  2. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцжээ.

 

Жолоочийн даатгалийн хуульд 631 мянган хүн хамрагддаг. Даатгалын 17 компани ажиллаж байгаа. Тэдний үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Хууль эрхзүйн орчныг сайжруулах ёстой. Гэхдээ Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Хувийн хэвшлийг дэмжээд байгаа юм уу, дэмжихгүй байгаа юм уу. Сангийн сайд бол энэ хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Олонхын бүлэг ямар байр суурьтай байгаагаа тодорхой болгох шаардлагатай байна.

 

Жагсаал цуглаан хийхийг Үндсэн хуулинд заасан байгаа. Иргэд тайвнаарүзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. 1994 онд жагсаал цуглааны хууль батлагдсанаас хойш таван удаа өөрчлөлт орсон байна. харин энэ өөрчлөлтүүд Үндсэн хууль, олон улсын гэрээ хэлэлцээртэй нийцэхгүй байна. Энэ хуулиар явбал хууль сахиулагчид- иргэдийн хооронд мөргөлдөөн үүсгэх нөхцөл байдал бий болно. Тиймээс АН-ын бүлэг хуулийн төсөл өргөн барихаар судалж байна гэсэн мэдээллийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өглөө.  

 

АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Монгол Улсад банк, даатгалын систем, хөрөнгийн зах зээл хамгийн сайн хөгжих ёстой.  Даатгалын компаниуд өөрийн байр сууриа олж, даатгалын сан эрсдэлийг даах чадвартай болох нь чухал байна. Энэ үүднээс харвал энэ хуулийн төслийг цаг нь болоогүй байхад оруулж ирлээ” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Сайн дураараа л даатгуулдаг байх ёстой.
2021-11-15
Мөнх:
Хувийн хэвшлийг дэмжиж бна гээд албадлагын даатгалыг хувийн даатгалын компаниудаар хийлгэж бодохгүй. Арлчилсан намынхаан ардчиллаа баримталж байвал зүгээр шүү.
2021-11-15