Австрид хөл хориог эсэргүүцэн жагсав
2021-11-15 12:41

Австрид коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хөл хорионд оруулах шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал 11 дүгээр сарын 14-ний өдөр Инсбрук хотноо болжээ. Энэ жагсаалд 2,5 мянга гаруй хүн оролцсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүй хүмүүсийг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хөл хорионд оруулах болсон талаар мөн өдөр Австрийн канцлер мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, 12-оос дээш насныхан гэрээсээ гарахыг хориглох бөгөөд гагцхүү нэн шаардлагатай үед гэрээсээ гарахыг зөвшөөрөх аж.

 

Вакцинд хамрагдаагүй хүмүүс хүнсний дэлгүүр, эмийн сан орох, ажилдаа явах зорилгоор л гэрээсээ гарч болох гэнэ. Өнөөдөр эхэлж буй "вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тусгаарлалт" -д хоёр сая орчим хүн хамрагдах юм байна. Энэ улсад 5,7 сая хүн вакцины бүрэн тунд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин