Афганистаны нийслэлд дэлбэрэлт болжээ
2021-11-15

Даваа гарагийн өглөө Афганистаны нийслэл Кабул хотод дэлбэрэлт болжээ. Энэ талаар гэрчүүдээс авсан мэдээлэлтэйгээр Толо Ньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас хүн хохироогүй гэх ч олон нийтийн сүлжээгээр гарсан мэдээллээр хоёр хүн гэмтсэн, хүн амиа алдсан гэнэ. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллийг албан ёсны эх сурвалжууд батлаагүй байна.

 

Афганистанд сүүлийн үед дэлбэрэлт байнга гарч байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн бямба гарагт Кабул хотноо машинд суурилуулсан бөмбөг дэлбэрч, хэд хэдэн хүн шархадсаныг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлт болсон дүүрэгт ихэвчлэн хазарачууд болон шиитүүд амьдардаг аж. Энэ дэлбэрэлтийн хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авсан байна.

 

Г.Бямбасүрэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин