Угаалгын машинд гацсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ
2021-11-16

 

Бага насны хүүхэд угаалгын машинд гацсан дөрвөн настай хүүхдийг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид аюулгүй гаргажээ.

 

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 18:15 цагт очиход 4 настай эмэгтэй хүүхэд угаалгын машины сэгсрэгчин дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин