Д.Цэнд-Аюуш: Импортоор оруулж ирдэг 25-30 нэрийн эмийн олдоц муу байна
2021-11-16

 

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.

 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Төлөвлөгөөт шалгалт хийлээ. Шалгалтад Сүхбаатар 20, Баянгол  12, Сонгинохайрхан  15, Чингэлтэй 27, Хан-Уул 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 нийт 92 алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан шалгалтад хамрагдсан. Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангаас тасалдал үүссэн эмийн жагсаалт гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг эм, эм эмнэлгийн хэрэгсэл, тариур, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн тарилгын шингэний олдоц захын эмийн сангуудад ховордсон байна.

 

Мөн өргөн хэрэглээний үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнийн дүнд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалдаг юм байна. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын байгууллагаас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Гэтэл энэ хязгаараас давсан буюу 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил илэрсэн.

 

Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, 42-ыг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 22 аж ахуй нэгжүүдэд улсын байцаагчийн албан шаардлага, хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

 

Мөн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй компанид зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль ногдуулсан.

 

Ариун монгол компанийн 0.5. болон 1 кг-аар савлагдсан Норов 7, Мана 4 гэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлээс хасуулах саналыг эм эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар  хүргүүлж ажиллаа" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин