Ким Жон Ун сүүлийн нэг сарын хугацаанд анх удаа олны өмнө гарав
2021-11-16 10:51

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Сажиён хотод очин, томоохон орчин үеийн хот байгуулах ажилтай танилцжээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "барилгын гурав дахь, төгсгөлийн шаттай биечлэн танилцахын тулд Ким Жон Ун Самжиён хот руу ажлын айлчлал хийсэн" гэнэ.

Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд Хойд Солонгосын удирдагч олны өмнө гарч буй анхны тохиолдол гэж агентлаг онцолсон байна. Хамгийн сүүлд тэрбээр 10 дугаар сарын 11-ний өдөр Пхеньян дахь батлан хамгаалахын үзэсгэлэн дээр үг хэлж байсан юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр нилээд жин хасч турсан, гэвч Ким Жон Ун биш бн, түүний ордон тогологч бн. Тэр амьд биш ч бж мэднэ. Хүнд өвчтэй ч бж мэднэ, тэр биш бн
2021-11-16
Zoshin:
Ene never chin bish Baina uhej gai bolson Im bojjee
2021-11-16