С.Зоригт: Ачилтын компанийн ажилтан залуугаас уучлалт гуйж байна

Хэд хоногийн өмнө дуучин С.Зоригт машин ачилтын компанийн ажилтанд бухимдлаа илэрхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл дуучин С.Зоригт уг үйлдэлдээ олон нийтээс уучлалт гуйлаа.
Тэрбээр, "Өөрийн цахим хуудсаараа дамжуулж бичлэг хийж бусдад түгээж, буруу ойлголт түгээж онцгүй үйлдэл гаргасандаа машин ачилтын компанийн ажилтан залуугаас уучлалт гуйж байна.Хүн болгон л завгүй. Мэдсээр байж дүрэм зөрчдөггүй байх. Тухайн үед өлгийтэй хүүхдээ гэр лүү оруулчхаад гараад ирэхэд ачсан байсан.
Мөн монголын машин ачилтын холбооноос уучлалт хүсэж байна. Миний бодлоор машин ачилтын систем нь 100 хувь зөв гэж бодохгүй байна. Жолоочид “залгаарай” гэж л цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг. Иргэддээ ээлтэй зөв систем рүүгээ өөрчлөлт ороосой гэж хүсэж байна. Өнгөрсөн өдрүүдэд сөрөг стори хийж стрестүүлсэн бол та бүхнээсээ уучлалт гуйж байна. Дахиж ийм алдаа гаргахгүйг хичээнэ. Дүрмээрээ замын хөдөлгөөндөө оролцоцгооё" гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ