КОВИД-19: 753 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа
2021-11-16 11:02

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 753 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 519 нь Улаанбаатарт, 234 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний  4292 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 213 иргэний бие нэн хүнд байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин