ИРГЭД: Шинэ жил тэмдэглэх мөнгө, цаг, хүсэл алга
2021-11-17

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хориглосон. Тэгвэл уг шийдвэр болон шинэ жил тэмдэглэх эсэх талаар иргэдийн санаа бодлыг нь сонслоо.

 

Шинэ жилийн баярыг хязгаарлах шаардлагагүй

 

 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн З.Батхуяг:

 

Халдварын тохиолдлын тоо буурч байвал бүгд шинэ жилийн баяраа тэмдэглэвэл зүгээр байх. Заавал төрийн албан хаагч тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэж хязгаарлах шаардлага байхгүй. Манай улсад халдварын тохиолдлын тоо буурч байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж шинэ жилээ тэмдэглэх нь зөв гэж бодож байна. Би хөдөөний хүн. Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

Шинэ жил тэмдэглэх эсэх нь хувь хүний асуудал

 

 

Архангай аймгийн Чулуут сумын иргэн Р.Гонгор:

 

-Шинэ жил тэмдэглэх эсэх нь хувь хүний асуудал. Шинэ жил тэмдэглэж болно болохгүй гэж болохгүй. Гэхдээ халдварын энэ үед Засгийн газраас бүх нийтээр шинэ жилийн баярыг тэмдэглэхийг зөвшөөрвөл баяр хавтгайрна. Тиймээс төрийн албан хаагчид шинэ жил тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан нь зөв. Харин цар тахлын энэ үед  хүмүүс баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэх  хэрэгтэй. Манайх хөдөө мал малладаг. Хөдөө гэртээ гэр бүлийн хүрээнд баярлаж, шинэ оноо угтана.

 

Хурим найр, баяр наадам олон болж байна. Хурим найраас халдвар тархсан тохиолдол гарсан. Тиймээс олон нийт цугларах арга хэмжээг хориглох хэрэгтэй.

 

Энэ жил шинэ жилийн баяраас татгалзаж байна

 

 

Налайх дүүргийн иргэн Ц.Магалжав:

 

-Коронавирус халдварын энэ үед шинэ жилийн баярыг бүх нийтээр нь хориглох нь зүйтэй. Гэр бүлийн хүрээнд л баярлавал зүгээр. Энэ жил би олон нийтийн шинэ жилийн баяраас татгалзаж байгаа. Яагаад гэвэл гэр бүл болон бусад хамт олныгоо бодож байгаа учир эрсдэлтэй алхам хийхгүй.

 

Шинэ жил цагаан сарын баярыг тэмдэглэхгүй

 

Баянгол дүүргийн иргэн Одончимэг:

 

-Коронавирусийн энэ үед шинэ жил болон цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх хэрэгтэй. Эдийн засаг хямарсан хүнд хэцүү үед гэр бүлийн хүрээнд л тэмдэглэх нь зөв. Яг үнэндээ шинэ жилийн баяр тэмдэглэх мөнгө, цаг, хүсэл алга. Хил нээгдвэл гадагшаа гарч амьдрах бодолтой байгаа.

 

Олноор цугларахгүй байх хэрэгтэй

 

Баянзүрх дүүргийн иргэн Х.Оюун-Эрдэнэ:

 

-Цар тахалтай эдийн засаг хямарсан энэ үед төрийн албан хаагчид төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх хэрэгтэй. Иргэд ч гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэвэл зүгээр. Олноор цугларч гарахгүй байх хэрэгтэй.

 

Аливаа арга хэмжээг хориглох шаардлагагүй

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Дөлгөөн:

 

-Амьдрал үргэлжилж байна. Аливаа арга хэмжээг хориглох шаардлагагүй. Тухайн албан байгууллага дотооддоо ярилцаад шинэ жил тэмдэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хууль дүрмээ дагаж ямар ч баяр ёслол тэмдэглээгүй. Харин энэ жил хэрэв шинж жилийн баярт уригдвал оролцоно.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
vneheer jildee gants hamgiin hoy bayr shv. temdegleh ni temdegleed temdeglehgvi ni ungruuguud yvchina bizde uursdiihuu haleer hvmvvsiig bailgah gedeg chin teneg asuudal
2021-11-18
10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentilaachee
2021-11-18
Бөөгнөрөл үүсгэж, ууж согтуурч балайрцгаалгүй гэр, гэртээ сайхан тэмдэглэхэд яагаад болохгүй гэж? Цагаан сарыг ч гэсэн олноороо хэлхэлдэн, гэрт багтахгүй болтлоо шахцалдаж тэмдэглэдгээ одооноос больж, вирустэй бэлэг ухааны юмыг гар гар дамжуулж байдгаа манай ухаантай ард түмэн больчих байлгүй дээ...
2021-11-17
zochin:
Сонгинохайрхан дүүргийн иргэн А.Дөлгөөн taniig urihgui l bolov uu...
2021-11-17
Зочин:
Дэлхий даяар цар тахал намжсан цагт шинэ жил цагаан сар тэмдэглэнэ гэж ярь.
2021-11-17
Энэ айхтар цар тахлын үед шинэ жил, цагаан сараа гэр бүлийн хүрээнд тэмдэглэхэд хэрэгтэй. Удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэнэм.
2021-11-17
МАН ны мангарууд тэр Оюулзгана нар л тэмдэглэнэ биз тэд төсөв нэтэй луйвараа хийчээд яаж баярлаж байна харин ард түмэнд тэгэж наргих мөнгө алга
2021-11-17
a:
gertee
2021-11-17
Баахан хөгшчүүлээс авч нтр...
2021-11-17
Зочин:
хятад,америк гээд ахиад хүчтэй давалгаа эхлээд байхад хэдэн хүний амь үрэгдэж байж ойлгох юм бэ,юун шинэ жил ,цагаан сар
2021-11-17
zochin:
ene jil onjoo er ny 3 jil tsagaan sar onjikh xeregtei bayar temdeglex utga algaa amyd l uldmeer baunaa 2022 ony 7 saraas l gaigyi bolokh baikh bid oorsdoo eldev bayar temdeglexgyi vaccin buren xuulgesen tsagt l salna shuu
2021-11-17
zochin:
ene jil onjoo er ny 3 jil tsagaan sar onjikh xeregtei bayar temdeglex utga algaa amyd l uldmeer baunaa 2022 ony 7 saraas l gaigyi bolokh baikh bid oorsdoo eldev bayar temdeglexgyi vaccin buren xuulgesen tsagt l salna shuu
2021-11-17