Байнгын хороод хуралдана
2021-11-17

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана.

 

 

10.00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

 

· Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудал

 

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан./

 

· Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох.

 

16.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

 

· Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

Shuud.mn
Сонин хачин