Ши Жинпинь АНУ-д хариуцлагыг нь сануулж, Байден Тайванийг дэмжихээс татгалзав 
2021-11-17

Мягмар гарагт АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр боллоо. Энэ удаад ийнхүү цахимаар холбогдсон нь Жо Байден 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойших анхны уулзалт юм. Өмнө нь Ши Жинпинь болон Жо Байден нар хоёрдугаар сар болон есдүгээр саруудад утсаар ярилцаж байв. 


Есдүгээр сард хэлэлцээ хийх үеэрээ Хятадын тэргүүн Америк-Хятадын хоронд цогц, тогтвортой харилцаа үүсгэх арга зам нь “зууны асуудал” хэмээн нэрлэж байв. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар өчигдрийн хэлэлцээрт тодорхой тусгагдсангүй. 


Хямралын менежментийг дээд төвшинд 


Мягмар гарагт болсон цахим уулзалтын гол үр дүн нь хоёр талын харилцаанд урьд өмнө байгаагүй хурцадмал байдлыг намжаах, өргөн цар хүрээтэй сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хямралын менежментийн төвшнийг ахиулахад бэлэн гэдгээ хоёр тал баталсан явдал байлаа. 

Хэлэлцээний үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь “Хятад, АНУ-ын хооронд санал зөрөлдөөн байдаг нь энгийн асуудал, гол нь үүнийг хяналтад байлгаж, сөргөлдөөнөөс зайлсхийх явдал” гэж ил тодоор мэдэгдсэн юм. 

Харин Байден “АНУ Хятадын эсрэг эвсэл үүсгэх эсвэл БНХАУ-тай сөргөлдөх эрмэлзэлгүй байгаа”-г онцолсон. 

“Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хувиар бидний үүрэг хариуцлага бол манай хоёр орны өрсөлдөөн санаатай болон санамсаргүй сөргөлдөөн болон даамжирахгүй гэдгийг батлах явдал юм. Гагцхүү энгийн, шууд өрсөлдөөн байна” гэж Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглэсэн юм. 


Мөн хэлэлцээрийн үеэр Бээжин, Вашингтоны хоорондын үзэл суртлын сөргөлдөөнийг бууруулах чиглэлийг тодорхойлсон нь ихээхэн чухал алхам байсан гэж шинжээчид онцолж байна. 


Энэ уулзалт болохоос нэг хоногийн өмнө Америкийн захиргааны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Хятадтай харилцах бодлогод хэрэгжүүлж байсан өмнөх алхмуудаас ялгаатай нь Байдены захиргаа Хятадыг өөрчлөх гэж оролдохгүй” хэмээн мэдэгдэж байв.


Энэ сэдвээр ярилцах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жинпинь “Хятад улс өөрсдийн хөгжлийн загвараа гадагш экспортлох эрмэлзэлгүй” байгаагийн дээр хятадын ард түмэнд “эзлэн түрэмгийлэх эсвэл ноёлох гэж оролддог гени байхгүй” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн анхаарал татсан юм. 


Тайванийн асуудал 

Хятад, Америкийн харилцаанд ширүүн уур амьсгал оруулдаг Тайванийн асуудлаар ч хоёр тал хэлэлцлээ. Сүүлийн сард Вашингтоны үйлдлүүдийн улмаас Тайванийн асуудал ихээхэн хурцадсан юм. 


Тодруулбал, 10 дугаар сард Тайванийн тэргүүн Цай Инвэнь энэ арал дээр Америкийн цэргүүд байгаа гэдгийг баталж байв. Мөн АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли “АНУ Тайванийг хамгаалахын тулд цэргийн нөөцөө бүрдүүлсэн” хэмээн зарласан юм. 


Ингээд үүнээс хэдхэн хоногийн дараа Америкийн конгрессын гишүүд Тайваньд цэргийн онгоцоор газардав. Энэ нь Хятадын хамгийн тэвчээртэй улс төрчдийн ч тэвчээрийг барж,  нэг мөр “бухимдуулсан” юм.


“Тайвань хятадаас тусгаарлах нь ертөнцийн төгсгөл, сүйрлийн давалгааг илтгэнэ” гэж БНХАУ-ын  Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Жу Фэнлянь ширүүхэн мэдэгдэж байлаа. 


1979 онд Тайваниас дипломат харилцаагаа тасалсан АНУ хариуцлагаа биелүүлж, энэ арлын салан тусгаарлах үзэлтэй улс төрчидтэй хамтран ажиллахгүй байх ёстой гэж БНХАУ байнга цохон тэмдэглэдэг бөгөөд үүнийг мөрдөхгүй бол Бээжин, Вашингтоны хоорондын харилцаа тогтвортой байх талаар ярих ч боломжгүй гэж Бээжин үздэг. 


11 дүгээр сарын 15-ны өдөр болсон цахим дээд хэмжээний уулзалтын үеэр ч Ши Жинпинь энэ асуудлыг нухацтай хөндөж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчидтэй Вашингтон харилцах нь “нэн аюултай”-н дээр “галаар наадсан хүмүүс өөрийгөө шатаадаг” хэмээн анхааруулсан юм. 


Үүний хариуд өгсөн Байдены мэдэгдэл ч мөн санаанд оромгүй байв. 


Тэрбээр Ши Жинпиньтэй дээрх асуудлаар огт санал зөрөлдөөгүйн дээр “Америкийн захиргаа “Тайванийн тусгаар тогтнол” гэж нэрлэгдэх үйл явцыг дэмжихгүй,  “Тайванийн цутгаланд энх тайван, тогтвортой байдлыг дэмжинэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.  

 

Санал огтлолцсон сэдвүүд 
 

Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан анхны дээд хэмжээний уулзалтын үеэр өөр асуудлууд дээр ч хоёр тал санал нэгдсэн нь АНУ, БНХАУ-ын цаашдын харилцааг тогтворжуулахад ихээхэн нэмэр болохоор үйл явдал болсон юм. 


Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. АНУ, Хятад саяхан Глазгод болсон уур амьсгалын НҮБ-ын бага хурал дээр хамтарсан тунхаг гаргасан юм. Тэд хамтдаа нүүрстөрөгч бага эрчим хүчний салбарын технологи болосвруулахад хамтран ажиллахаар тохиролцсоны дээр эрчим хүчний олборлох эх үүсвэр,  метан ашиглалтыг бууруулах эрмэлзэлтэй байгаагаа зарласан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хоёр талын ажлын хэсэг байгуулах юм. Байгаль хамгаалах салбларт ийнхүү хамтран ажилласнаар БНХАУ-тай хийдэг АНУ-ын худалдаан дахь асар их хомстолыг бууруулахад тус болно гэж ажиглагчид үзэж байна. 


Хятадын үзэл бодол 


Цахим хэлбэрээр болсон дээд хэмжээний уулзалтын анхаарал татсан нэг хэсэг нь Америкийн түншүүдтэйгээ харилцах суурь зарчмыг Бээжин тодорхойлсон явдал байлаа. Ши Жинпинь уулзалтад зориулан тусгайлан “гурван зарчим, дөрвөн тэргүүлэх зорилт”-ын хөтөлбөрийг бэлтгэжээ. 


Гурван зарчим: 


-   Хоёр орны нийгмийн болон улс төрийн байгуулал, ашиг сонирхол, хөгжлийн зам, эрхийг харилцан хүндлэх 
-   Сөргөлдөөн, хурцадмал байдлаас татгалзан энх тайвнаар зэрэгцэн орших 
-   Харилцан ашигтай хамтран ажиллах /Энэ зарчмыг Ши Жинпинь хэлэхдээ хэт их өрсөлдөөн хэрэггүй, манай дэлхий  Хятад, АНУ зэрэгцэн хөгжихөд хүрэлцэхүйц хангалттай  уудам хэмээсэн юм./

Дөрвөн тэргүүлэх зорилт: 


-  Дэлхийн их гүрнүүдийн хариуцлагатай байдлыг илэрхийлэх, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтын ажиллагааны үлгэр жишээ болох 
-  Бүхий л салбарт солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулах 
-  Хоёр талын харилцаан дахь эрсдэлийг хянах хяналтыг сайжруулах 
-  Олон улсын тавцан дахь уялдаа холбоог бэхжүүлэх

Чухамхүү энэ “3+4” хөтөлбөр нь АНУ-тай харилцах тал дээр Хятадын баримтлах дунд хугацааны бодлогын үндэс болно гэж Хятадын улс төр судлаачид үзжээ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Салаасай
2023-02-17
ЗОЧИН:
АМЕРИК олон газарт сөргөлдөөн бий болгож галаар наадахыг хүсэхгүй байгаа.Европт украйн ;ОРОС, зүүн азид 2 солонгос , ХЯТАД тайваны асуудал , мөн иран гээд маш олон газарт гал асаагаад байгаа.Тиймээс хятадтай одоогоор онцын хурц маргаанд орохгүй гэсэн санаа юм.51 муж улс нь санал АСУУЛАГААР салж тусгаар улс болохоо илэрхийлж байсан.Доллар дээр л эдгээр муж улсуудаа тогтоон барьж байдаг улс.Олон оронтой дайтаж доллар нь унавал АМЕРИК ОЛОН УЛС болж сална
2022-11-09
Салаасай
BAIDEN GEJ ZUNUG UVGUN.TRAMF N XAMAAGUI DEER BAISAN YUM
2021-11-18
ЗОЧИН:
АМЕРИК олон газарт сөргөлдөөн бий болгож галаар наадахыг хүсэхгүй байгаа.Европт украйн ;ОРОС, зүүн азид 2 солонгос , ХЯТАД тайваны асуудал , мөн иран гээд маш олон газарт гал асаагаад байгаа.Тиймээс хятадтай одоогоор онцын хурц маргаанд орохгүй гэсэн санаа юм.51 муж улс нь санал АСУУЛАГААР салж тусгаар улс болохоо илэрхийлж байсан.Доллар дээр л эдгээр муж улсуудаа тогтоон барьж байдаг улс.Олон оронтой дайтаж доллар нь унавал АМЕРИК ОЛОН УЛС болж сална
Зочин:
Танай мэдээг редактор хийдэг хүн байдаггүй юм уу. Бичвэр чинь үсгийн дүрмийн наад захын маш олон алдаатай байна. Ийм том, үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийг байгууллага байж ядаж алдаа шалгагч программ худалдаж аваад шалгачихдаг баймаар байна.
2021-11-18
Зочин:
Ану энэ том гүрнийг өөрчилж чадахгүйгээ мэдэжлдээ
2021-11-18
Зөнөг өвгөний сүнс нь зайлчихаж, цахимаар ярихад ингэж байгаа юм чинь биеэр уулзвал өмдөндөө дусаах юм байна л даа.
2021-11-18
Ккк:
Байнeн муу гөлөг .
2021-11-18
зо:
яг л тэгнэ.....
2021-11-18
Ши цаг хожих гэж байна. Ердөө л энэ. Одоохондоо сөргөлдөөн үүсгэвэл ёстой өөрсдөө галаар наадлаа гэсэн үг болохыг хятадууд мэднэ. Одоо хятадад хугацаа хэрэгтэй.
2021-11-18
Зочин:
Байдан айгаад шээс нь гоожлоо ккк
2021-11-18
amerik bair n sularch hyatad changaraw
2021-11-18
BAIDEN GEJ ZUNUG UVGUN.TRAMF N XAMAAGUI DEER BAISAN YUM