Японд 155 мянган тахиа устгана
2021-11-17

 

Японы баруун хэсэгт байх Хёго мужийн нэгэн фермд шувууны томуу дэгдсэн нь батлагдсан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шувууны томуу дэгдсэний улмаас нийтдээ 155 мянган тахиа устгахаар болсон байна. Хамгийн сүүлд энэ мужид 2020 оны 11 дүгээр сард шувууны томууны улмаас шувуу устгаж байжээ. Энэ оны 11 дүгээр сард Японы Кагосима мужийн Изуми хотын шувуун фабрикт шувууны томууны дэгдэлт бүртгэгдэж байв.

 

Энд дуулгахад Шувууны томуу гэдэг нь А хэв шинжийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ өвчин шувуунаас хүнд халддаггүй боловч эмгэгч штаммууд хүмүүст амьсгалын замын өвчин үүсгэсэн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс халдвартай гэрийн тэжээмэл шувуу эсвэл тэдгээрийн сангасаар бохирдсон эд зүйлд хүрснээр халдвар авсан байдаг аж. Түүнчлэн вирус мутацид орж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй гэсэн таамаглал байдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
амьтаны тоог зохиомлоор хэтэрхий их өсгөн нэмэгдүүлвэл амьтан их өвчлөмтгий болдог юм.
2021-11-17