Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилгоог хэлэлцэж байна
2021-11-17

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ-ийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар нэр дэвшиж буй. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нэр дэвшигчдийг танилцуулж байна.

 

 

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж, УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
УИ Хурал Үндсэн хуулиар олгогдоогүй томилгоо хийж эрх мэдлээ хэтрүүлж байна
2021-11-17