Хятадад Олимпын наадамд зориулан хиймэл цас үйлдвэрлэж эхэллээ
2021-11-17

Хятадад ирэх оны хоёрдугаар сард эхлэх Олимп, Паралимпэд зориулан хиймэл эко цас үйлдвэрлэж эхэлсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.

 

Хүрээлэн буй орчин болон усны эх үүсвэрүүдэд аюулгүй цасыг бэлтгэх ажлыг Бээжингийн Яньцин дүүрэг дэх уулын цанын төв хариуцаж байгаа гэнэ. Өвлийн олимпод багтдаг спортын төрлүүд нь цасны хэмжээ, зузаан, нягтрал зэрэгт өндөр шаардлага тавьдаг бөгөөд байгалийн цас ийм төрлүүдийн спортод тохиромжгүй байдаг аж. Тиймээс хиймэл цас бэлтгэхэд хамгийн тохиромжтой цаг ууртай Яньцин дүүргийг сонгосон байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор 170 тусгай төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ. Төсөл 800 мянган кв.метр талбайг хамрах бөгөөд энэ үйлдвэрийн ажилчид 1,2 сая куб метр цас үйлдвэрлэх шаардлагатай гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин