Вакцины III тунд хамрагдсан оюутнуудыг кино үзэх тасалбараар урамшуулна
2021-11-17

 

МУИС дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан оюутнуудаа кино үзэх тасалбараар урамшуулна. Тодруулбал, маргааш буюу арваннэгдүгээр  сарын 18, 19-ний өдрүүдэд МУИС-ийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг ажиллах гэнэ. Ингэхдээ вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг "Өргөө" кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

 

Санамж

  • Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.

  • Хэрэв та хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдаарай.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин